Monday, December 3, 2007

Бюрократ тогтолцоо

Бюрократ тогтолцоо нь бюро гэдэг Франц үгнээс гаралтай ширээ, цэмбэн бүтээлэг гэсэн утгатай. Монголоор Түшмэл ёсон, хүнд суртал гэх зэргээр орчуулдаг.

Дундад зууны үеээс морин дээрээсээ хаан улс орноо удирдаж улс орноо тойрон явж байхдаа зарлиг лүндэнгээ бичүүлдэг түшмэлтэй байсан. Бюро армиас гарал үүсэлтэй гэж үздэг.

Орчин үеийн түшмэлүүд морин дээр хэрэхгүй ч өрөөнөөсөө байнгын бичиг хэрэг явуулж бюрогаараа дамжуулан ажиллаж байдаг. Төрийн захиргааны байгууллага төдийгүй хувийн компани, улс төрийн нам, сүм хийд, сургууль хүртэл бюрократ тогтолцоогоор үйл ажиллагаа явуулдаг.

Макс Вебер бюрократизмыг байгууллагыг зохион байгуулах хамгийн рациональ хэлбэр гэдгийг анх нээн гаргасан.

Веберийн идейл хэв шинжийн бюрократ тогтолцоо нь хууль журмыг даган биелүүлэх хөдөлмөрийн босоо тогтолцоотой, ажлын бүтэн цагаар ажиллах мэргэшсэн ажилтнуудтай, цалин тогтмол ба тэдний ажлын орлог амьдралын эх үүсвэр бодлог.

Бюрократууд ажлын байр, комьютер гм хэрэгсэл ба захиргаагаа өмчлөхгүй, Орчин үеийн бюрократ бол орон тооны, амьдралын туршид ажлын байрны найдвартай баталгаагаар хангагдаж, мэргэшиж чадваржихын төлөө цаг заваа зориулсан. Бюрократ тогтолцоо нь чадварлаг мэрэгшсэн боловсон хүчин, ажлын хугацаа, тогвортой байдал зэргийг сонгодог хэлбэр ба захиргааны машиныг хамгийн үр дүнтэй ажиллуулах хэв загвар гэж үздэг.

Сонгодог хэв загваргэж үзсэний нэг шалтгаан нь хууль ёсны эрх мэдэлтэй байдагт байгаа аж.

Бюрократ эрх мэдэл

Хуулиар баталгаажсан эрх мэдэл юм. Энэ бол төр, захиргааны байгууллагын албан тушаалтнуудад олгогддог эрх мэдэл юм. Тэдний эрх мэдэл хязгаарлагдмал ба алба хашиж байх хугацаанд үйлчилдэг байдаг.

Бюрократ бол зохион байгуулалтын ноёрхсон хэлбэр юм.

Ажилтан нар дараахи шинжийг агуулна.

  • Ажилтан нар гэрээгээр томилогдсон, чөлөөт хүмүүс
  • Ажилтан нар сонгогдохгүй томилогдоно. Вебер сонгууль бол ажилтан нарын захирагдах ёсыг алдагдуулна гэж үзэж байв.
  • Мэргэжлийн ур чадвараараа томилогдоно
  • Ажилтан нар тогтсон цалин, тэтгэврийн эрхтэй
  • Карьерийн зарчим мерит системээр хэрэгжинэ

Бюрократ бол төрийн захиргааны үйл ажиллагааг зохион байгуулах сонгодог хэлбэр. Хурд, хяналт, мэргэжсэн ажилтан, хамтын гүйцэтгэл хариуцлагатай хамгийн үр ашигтай хэлбэр гэж үзэж байв.

Вебер бюрократизм бол хуулийг хэрэгжүүлэх хамгийн үр ашигтай тогтолцоо мөн ба тасралтгүй тархан хөгжинө гэдэгт итгэж байсан.

Бюрократизм бол хөдөлмөрийн хуваарийг Адам Смит ба Ф Тейлор нарын үйлдвэрийн хөдөлмөрийн хуваарь гаргаснаар үр ашиг дээшилсэн туршлагыг захиргаанд буулгасан юм.

Захиргааны үр дүнд гол анхаардаг тул хувь хүнийг орхигдуулсан. Бюрократизм бол эрх мэдлийг хэрэгжүүлэх систем юм.

Бюрократ байгууллага дараахи 7 зарчмыг удирдлага болгодог.

1. Албан ажил байнгын үргэлжлэн явагддаг.

2. Албан ажил дүрэм журмын дагуу хязгаарлагдмал байна

· Албан хаагч ажил үүргийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулна

· Албан ажлаа гүйцэтгэх эрх мэдлээр баталгаажсан байна

3. Албан хаагийн хариуцлага ба эрх мэдэл босоо тогтолцоотой байх ба дээрээс буусан хяналт хариуцлагын тогтолцоотой байна

4. Албан хаагч ажил гүйцэтгэх нөөцөө үл өмчлөх ба зөвхөн албан үүрэг гүйцэтгэхдээ хэрэглэнэ

5. Албан ба хувийн ажил болон орлого хатуу зааглагдсан байна

6. Албан өрөө, ажлын байр үл өмчлөгдөж, өв залгамлагдаж, худалдагдахгүй

7. Албан ажил бичиг хэргээр хөтлөгдөнө.

Вебер цэвэр бюрократ байгууллага оршихгүй гэдгийг мэдэж байсан. Байгууллагад эдгээр 7 зарчим хэрэгжихэд олон хүндрэл гарна. Тухайлбал:

  • Хэт нарийвчлагдсан хуваарь нь ажилтныг үйл ажиллагааны бусад хэсгээс тусгаарлах
  • Дүрэм журмаа хэт барих нь хэвшмэл, үл сэтгэгч болгох, сэтгэхүйн хөшинги байдалд оруулах,
  • Шинэчлэлийг хүлээх авах, хэрэгжүүлэх чадварыг устгах, бие хүний хөгжлийг боогдуулах, гүйцэтгэгч машин болгон хувиргах
  • Эрх мэдлийг олгигархууд эзэмших, мэдээллийг доош нь үл дамжуулах,
  • Хуулийн хязгаарлагдмал байдалд баригдах

Бюрократ нь хувь хүнд хандаагүй, олон нийтэд хамааралтай дүрэм зааврыг биелүүлэх аппарат юм. Тогтвортой мэргэшсэн, нягт нямбай байдлыг хангахад тохиромжтой. Тэрээр бюрократ төгс төгөлдөр хэлбэр биш гэдгийг мэдэж байсан ба ялангуяа бюрократ тогтолцоо нэг намын болон цөөнхийн эрх мэдэлд орвол аюул учруулдагийг ч түүх харуулсан. Социалист нийгмийн бюрократ тогтолцоо нэг хам үзэл сурталд хамгийн сайн үйлчилж байсан.

Бюрократ загвар нийгэмд тархвал нийгэм тэр чигээрээ хүнд сурталд автаж, хувь хүнд ч нийгэмд ч муу үр дагавар авчирдаг. Зохион байгуулалтын энэ хэлбэр хүмүүсийн оюун санааны ба ёс суртахууны олон талуудыг орхигдуулдаг.

Бюрократ бол зохион байгуулалтын төгөлдөр хэлбэр биш ч захиргааны өдөр тутмын давтагдах чанартай үйл ажиллагааг явуулахад хамгийн тохиромжтой хэлбэр гэдгийг орчин үед ч хүлээн зөвшөөрч байна.

1. Гэхдээ шийдвэрлэвэл зохиох асуудал нэмэгдэх тусам улам уян хатан, шинэ арга ажиллагаа шаардагдах болжээ.

2. Босоо тогтолцооны захиран тушаах загвар өндөр мэргэжлийн ажилтныг шаардахгүй байжээ. Харин орчин үед техник технологийн шинэ дэвшил гарснаар өндөр мэдлэгтэй албан хаагчид хэрэгтэй ба тэднийг ажиллуулахад хэвтээ тогтолцооо руу шилжиж багаар ажиллах шаардлагатай болж байна.

3. Орчин үеийн байгууллага бол мэдлэг, мэдээлэлд тулгуурлаж зөв шийдвэр гаргахад голлож байдаг. Тиймээс хамтын шийдвэр чухал

Орчин үеийн нийгэмд машинчлагдсан бюрократ тогтолцоо тохирохоо больж эхэлж байна. Бюрократ тогтолцоо задарч байгааг гурван шалтгаанаар тайлбарлаж болно.

  1. Өрсөлдөөн болон орчны тодорхойгүй өөрчлөлт нь байгууллагыг албан байх, төвлөрсөн байх боломжийг алдагдуулж байна. Том байгууллагууд шатлалаа багасгаж, цөөн ажилтантай, доод шатны ажилтнууд шийдвэр гаргах эрх чөлөөгөөр хангагдаж эхэллээ. Хэт их дүрэм журам хүний чөлөөт сэтгэхүйг боогдуулдаг аюулыг ч шүүмжилсээр байна.
  2. Бюрократ тогтолцоог задлаж байгаа өөр нэг шалтгаан бол чадварлаг мэргэжсэн ажилтангуудын тоо өсөж байгаа явдал юм.Ажилтан чадварлаг болох тусам тэднийг журамлах нь багасаж эхлэдэг. Учир нь мэргэжлийн сургалтууд тэдэнд бүх стандартуудыг өгсөн байдаг. Иймээс удирдагч өөрийгөө удирддаг чадварлаг багийг бүрдүүлэхэд голлон анхаарах болсон.
Бюрократ тогтолцоо задарч байгаа гуравдах шалтгаан мэдээлэл технологи хөгжиж байгаа явдал юм. Бүх мэдээллийг хүнээс бус интернетээс авч байна. Харилцаа, худалдаа, мэдээллийн үйлчилгээг хүнгүйгээр хийж эхлэсэн нь цаг, хүч, хөдөлмөр хэмнэж эхэлсэн

No comments: