Monday, December 3, 2007

Төрийн бодлого

Бодлого гэдэг үг нь эртний Грекийн полит гэсэн үгнээс гаралтай, төр улс гэсэн утгыг агуулсан.

Тодорхойлолтууд:

Бодлого бол шийдвэр буюу үйлдлийн хөтөч болсон үйл ажиллагааны төлөвлөгөө юм.

Аливаа зүйлийг хийх эс хийхийг засгийн газар сонгодог, Томас Дай.

Янг Е, Квин Л. Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь 1992

Өөрөөр хэлбэл төрийн бодлого гэдэг засгийн газрын юуг хийх эс хийхийн тухай сонголт, шийдвэр юм.

Төрийн бодлого бол тодорхой нөхцөлд зорилго, түүнд хүрэх арга замыг сонгохын тулд улс төрд оролцогч буюу хэсэг оролцогчоос гаргасан харилцан холбоо бүхий цогц шийдвэр юм. Уиллъям Женкинс. Төрийн бодлого Я Бямбасүрэн, П. Доржсүрэн УБ 2006 хууд 11

Төрийн бодлогод байдаг үндсэн шинжүүд:

Эрх мэдэл бүхий засгийн газрын үйл ажиллагаа

Төрийн бодлого нь эрх зүй, улс төр ба санхүүгийн эрх мэдэл бүхий засгийн газраас гүйцэтгэх үйл ажиллагаа мөн.

Бодит байдлын хэрэгцээ буюу асуудалд хандах

Төрийн бодлого нь нийгэм, нийгмийн бүлэг хүмүүс, тухайлбал, иргэд, төрийн ба төрийн бус байгууллагуудын тодорхой хэрэгцээ, асуудлыг шийдвэрлэхийг эрмэлздэг.

Зорилгод баримжаалсан

Төрийн бодлого нь тухайн зорилтот бүлгийн тодорхой хэрэгцээг хангах юмуу эсвэл түүнийг шийдвэрлэх оролдлогыг төлөөлж чадах сайтар бодолцсон зорилтуудад хүрэхийг эрэлхийлдэг.

Үйл ажиллагааны чиглэл

Төрийн бодлого нь цорын ганц шийдвэр, үйлдэл буюу хариуц үйлдэл биш, харин сайтар боловсруулсан арга барил стратеги юм.

Ямар нэг зүйлийг хийх эсвэл юу ч хийхгүй байх тухай шийдвэр

Боловсруулсан бодлого нь асуудлыг шийдэхийг оролдон арга хэмжээ авдаг эсвэл, тухайн үеийн бодлогын хүрээнд энэ асуудал шийдэгдэнэ хэмээн үзэж арга хэмжээ авдаггүй.

Нэг буюу хэд хэндэн хүниы ажиллагаа болох нь

Бодлого нь бодлогын цаана байгаа учир шалтгааныг гол төлөв тусгадаг.

Шийдвэр гаргах

Бодлого нь аль хэдийн гаргасан шийдвэр болохоос хийх гэж буй санаа буюу амлалт бус.

Янг Е, Квин Л. Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь 1992

Бодлого бол шийдвэр

Төрийн бодлого бол төр юу хий ба эс хийхээ шийдэх явдал юм. Нийгмийн шийдвэрлэх ёстой асуудал үүсэхэд төр ямар арга хэмжээ авах вэ? Хууль батлан гаргах, засгийн газрын хөтөлбөрүүд боловсруулагдах, түүнийг хэрэгжүүлэх яам, агентлаг байгуулагдах гээд цөм шийдвэр байдаг.

Бодлого бол босоо тогтолцоо

Төрийн бодлого бол эрх мэдлийн шатлалаар хийгдэж хэрэгжиж байдаг. Төрийн дээд шатны бодлогыг тогтоогчид парламентийн гишүүд, засгийн газрын тэргүүн ба гишүүд, дунд шатны менежерүүд болон төрийн үйлчилгээний байгууллагын ажилтангууд болох цагдаа, нийгмийн халамжийн ажилтан өдөр тутам үй түмэн шийдвэр гаргаж байдаг.

Төрийн бодлогыг ангилал, олон талт байдал

Т Лови зохицуулалтын, хуваарилалтын, дахин хуваарилалтын гэж ангилсан байна.

Зохицуулах бодлого нь эдийн засгийн зохицуулалт, хэрэглээний зах зээлийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг төрийн байгууллагаас зохицуулах үйлдлийг агуулна.

Хуваарилах бодлого нь нийгмийн хөтөлбөр, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт материаллаг баялаг, ашиг тусыг хүн амын янз бүрийн бүлгийн дунд төрийн байгууллагын зүгээс хуваарилах үйл ажиллагаатай холбоотой.

Дахин хуваарилах бодлого нь татвар, тариф, шилжүүлгийн хэлбэрээр тодорхой нөөцийг хүн амын нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжүүлэхийг хэлнэ.

Эх үүсвэр Төрийн бодлого Я Бямбасүрэн, П. Доржсүрэн УБ 2006 хууд 11

Мөн бодлогыг хэрэгжүүлэх нийгмийн салбар тус бүрээр нь ангилдаг байна. Тухайлбал: эдийн засгийн, нийгмийн, түлш эрчим хүчний, засаг захиргааны, байгаль орчны, гадаад бодлого, батлах хамгаалах боловсрол, мэдээлэл технологи гэх мэт.

Мөн улс орны, аймаг сум, байгууллага салбарын хэмээн ангилсан ч байна.

Бодлого ба хүмүүс

Бодлогыг эрх мэдэлтнүүд хийнэ. Иймээс эрх мэдэлтнүүд хүмүүс бодлогыг хэрхэн хийдгийг судлах нь бодлого боловсруулах үйл явцыг ойлгож авдаг.

Херборт Семон улс төр судлаачдад хүний танин мэдэхүй хязгаардлагдмал болохыг анхааруулж байсан. Тэрээр хэлэхдээ “Хүн урт хугацааны гайхалтай ой тогтоолттой боловч нэг цаг хугацаанд олон талын мэдээллийг зэрэг авах ойн багтаамж хязгаарлагдмал байдаг. Бид нэг цаг хугацаанд хэмжээлшгүй ихийг харж, сонсож, үзэж байгаа ч тэндээс хэсэгхэнийг нь санаж үлддэг.

Хязгаарлагдмал үр ашигт байдал рациональт байдал Bounded rationality

Танин мэдэхүйн сэтгэл судлалд хязгаарлагдмал рационалт байдлын тухай онол байдаг. Энэ онол нь хүний тархи мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалахдаа хязгаарлагдмал байдаг гэж үздэг. Орчноосоо хэн ч бүх мэдээллийг зэрэг авч чаддаггүй. Харин сонголт хийдэг. Өөртөө илүү хэрэгтэй тэр мэдээллийг авч байдаг бусад олон мэдээллийг авч чадахгүй орхигдуулдаг. Бодлогын шийдвэр гаргах үйл явц бол цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил юм. Гэвч эрх мэдэлтнүүдийн олонхи нь (үнэн хэрэгтээ хүн бүхэн) цаг хугацаанд ямагт хавчигдаж байдаг. Тиaмээс асуудлыг дутуу дулимаг судлаж, өрөөсгөл мэдээлэл дээр үндэслэн бодлогын шийвэр гаргах нь элбэг тохиолдоно.

Эдийн засгийн ухаанд рациональ оролцогч гэсэн нэр томьёо байдаг. Rational Actor. Рациональ оролцогч гэдэг шийдвэр гаргахын өмнө олон талын мэдээллийг цуглуулж ул суурьтай судлан боловсруулсан байдаг. Иймээс ч гаргасан шийдвэр нь илүү эдийн засгийн үр ашигтай, өгөөжтэй байдаг.

Нөгөө талаар шийдвэр гаргагчид хэдий нийтийн асуудлыг шийдвэрлэж байгаа гэсэн хувь хүний өөрийн үзэл хандлага, итгэл үнэмшил, хувийн туршлага дээр тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Тиймээс нэг асуудлыг хоёр хүн хоёр өөр хувилбараар шийдсэн байдаг. Яг ижил мэдээллээр хангаад байхад нэг асуудлыг хоёр дарга хоёр өөр интерпретаци хийсэн байдаг тухай судалгаа ч байдаг.

Эндээс хувь хүний үзэл бодол хэрхэн програмчлагдсанаас шалтгаалж асуудалд ханддаг гэсэн дүгнэлт хийж болно. Тухайн хүний итгэл үнэмшил, үнэт зүйлсийн баримжаа шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Зарим тохиолдолд эрх мэдэлтнүүд улс төрийн нэг намын болон бүлгийн явцуу эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргах нь ч бий. Иймээс бодлогын шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдийн өмнө хэний ашиг сонирхлыг тэргүүнд тавьж асуудлыг шийдвэрлэх вэ гэсэн асуулт ямагт тавигдаж байдаг. Би хэнд үнэнч байх вэ? Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилд үү, ард түмний нийтлэг эрх ашиг, хүсэл сонирхолд уу, улс төрийн намд уу эсвэл даргадаа юу? гэсэн асуулт бүх шатны шийдвэр гаргагч нарын эргэн тойронд эргэлдэж байдаг.

Дүгнэлт:

Бодлогын шийдвэр гаргахад хувь хүний онцлог, сэтгэлзүйг судлах болсоноор бодлого боловсруулах үйл явцыг улам сайн ойлгох болсон.

УИХ ба Засгийн газар нийтийн бодлого боловсруулах эрх мэдлийг эдэлдэг боловч тэд үргэлж мэдээллийн болон цаг хугацааны хязгаарлагдмал хүрээнд байдаг.

Бодлогын шийдвэр гаргах үйл явц хувь хүний онцлогтой ямагт холбоотой

1 comment:

Sosormaa said...

Доржбатаа чи яагаад миний лекцийг өөрийнхөө блогд тавиад байна вэ? Миний зөвшөөрлийг авах хэрэгтэй эсвэл миний лекцээс авсан гэсэн эх үүсвэрээ дурдах хэрэгтэй шүү

Сосормаа багш