Monday, December 3, 2007

Цуваа үйл явцаас зэрэгцээ үйл явц руу

Хувь хүн болон байгууллага нэг цаг хугацаанд хэдхэн асуудалд л анхаарч чадна. Иймээс тэд олон асуудлыг хэзээ ч нэг дор шийдвэрлэж чадахгүй. Мөн тэдний мэдээлэл хүлээн авах боломж ямагт хязгаарлагдмал байдаг. Хувь хүн ба нэг байгууллагын нэг цаг хугацаанд хэдхэн асуудлыг шийдвэрлэх боломжийг цуваа үйл явц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэд асуудлыг цувуулан шийдвэрлэж байдаг тухай юм.

Тиймээс нийтийн захиргаа асуудал тус бүрийг бүлэглэн хувааж чиглэл бүрээр нь байгууллагуудад хариуцуулдаг. Эндээс зэрэгцээ ажиллах тогтолцоо үүссэн.

Тухайлбал, Нийтийн асуудал тус бүрээр байгуулагдсан яам агентлагууд юм.

Нийгэмд асуудал байнга гарч байдаг бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл төрийн бодлого боловсруулагдаж түүнийг хэрэгжүүлэх бүтэц бүрдэнэ. яам, агентлаг, газар, хэлтсүүд байгуулагдаж байдаг.

Төрийн бодлогын өмнө тулгарч буй хүндрэл:

Үндсэн хуулиар бодлогын шийдвэр гаргах эрх мэдэл хэдхэн тооны бүлэг хүмүүст оногдож байгаа. Хувь хүний оюун ухааны болон мэдээллийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тэд улс орны асуудлыг нэгэн зэрэг хэзээ ч шийдвэрдэж чадахгүй. Гэтэл улс орноо хөгжүүлэхийн тулд олон асуудлыг шийдвэрлэж байх шаардлагатай болдог.

Төлөөллийн зарчим Delegation

Дээрхи хүндрэлээс гарах гарц бол төр өөрийн төлөөлөл байгууллагуудыг зохион байгуулсан явдал юм. Эндээс нийтийн захиргааны салбарууд, анхан шатны засаглал байгууллагууд бий болсон. Аймаг, сум, дүүрэг, хороо, хөдөлмөр, халамжийн салбарууд, сургууль, эмнэлэг гэх мэт.

Парламент ба засгийн газар макро түвшний шийдвэрийг гаргаж нийтийн захиргааны байгууллагуудаар дамжин хэрэгжинэ. Энэ бол бодлогын босоо тогтолцооны нэг илэрхийлэл юм.

Анхан шатны бюрократууд бодлогын хэрэгжилтэд тун чухал үүрэг гүйцэтгэдэг.

Төлөөллийн зарчмаар дээд түвшинд УИХ, Засгийн газрын боловсруулагдсан бодлого, хөтөлбөрүүд дунд ба анхан шатанд хэрэгжих үйл явц юм. Тэд бодлогын дэд бүтцийн үүрэг гүйцэтгэнэ.

Бодлог хэрэгжих явцадаа маш их өөрчлөгдөж байдаг.

Бодлого боловсруулах ба хэрэгжүүлэх төрийн тогтолцоо Government system

Төрийн өндөр албан тушаалтнууд төрийн бүхий л бодлогыг боловсруулах эрх мэдэлтэй гэхдээ тэдний чадавхи байнга хязгаарлагдамал, цуваа үйл явцаар хэрэгждэг.

Бодлогын дэд бүтэц: төрийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагууд бодлого боловсруулахад хязгаарлагдмал эрх мэдэлтэй ч зэрэгцээ үйл явцаар нэгэн зэрэг ажиллаж олон асуудлыг шийдвэрлэх чадвартай.

Бодлогын монополчлол Policy monopoly

Дэд бүтцэд гаргаж байгаа шийдвэр үргэлж нэг болон нэгэн хэсэг дарга нарын эрх мэдлийн хүрээнд явагддаг. Тэд мэдээллийг хамгийн түрүүнд хүртдэг учраас асуудлыг талаар илүү их мэдлэгтэй мэт байдаг. Гэвч тэд зарим үед магадгүй олонхи тохиолдолд асуудлыг дээрээс нь хардаг.

Төрийн бодлого боловсруулагчдын өмнө тулгарч байгаа хүндрэл

  1. Төрийн бодлогын дэд бүтэц зэрэгцээ үйл явцаар ажилладаг ч тэнд байгаа хэдхэн эрх мэдэлтний хүрээнд бодлогын шийдвэрүүд гарч байдаг. Үүнийг бодлогын монополчол гэж нэрлэдэг. Бодлогын монополчлолын үед олон нийтийн эрх ашгийг тэр бүр олж хардаггүй, тусгахгүй байх аюултай.

Бодлогын монополчлолыг бууруулах гарц бол бодлогын шийдвэр гаргах үйл явцад олон нийтийг оролцуулах явдал юм.

Бодлогод оролцогч талууд

Бодлого боловсруулах эрх мэдэл хууль тогтоогч нар, засгийн газрын байгууллагуудад бий. Засгийн газрын байгууллага бодлогыг идэвхигүй дамжуулагчид, хэрэгжүүлэгчид биш харин олон нийтийн хүсэл, сонирхлыг илэрхийлэгчид, хууль санаачлагчид, эргээд хуулийг хэрэгжүүлэгчид байдаг.

Нийтийн захиргаа бодлогод хэрхэн оролцдог вэ?

Тэднийг хууль санаачлах болон батлах, бодлогын шийдвэр гаргах эрх мэдлээр нь бодлогын монополиуд гэж нэрлэдэг.

Бодлогод нөлөөлөх гуравдах тал бол олон нийт болон тэдний зохион байгуулагдсан хэлбэр болох төрийн бус байгууллагууд байдаг. Гэхдээ тэд хууль санаачлах эрх мэдэлгүй ба тойргийнхоо УИХ-ын гишүүн нараар дамжуулан санал хүсэлтээ төрийн бодлогод тусгаж байдаг. Үүнийг төлөөллийн ардчилал гэж нэрлэдэг. Төрийн бус байгууллагаас бодлого боловсруулагч нарт нөлөөлөх үйл ажиллагаанд олон амжилт гарч байгаа боловч оролцоог хангах хууль эрхзүйн орчин хангалтгүйгээс төдийлөн амжилтад хүрч чадахгүй байна. Судлах жишээ харна уу. Олон нийтийн оролцоог хангах хуулийн төсөл

Хеклогийн Төмөр гурвалжин

Power triangle

Incrementalism

Бодлогын монополчлол нь хэдхэн хүний оролцоотой явагддагаас асуудлыг бүрэн шийдвэрлэх шинэчлэл хийгддэггүй. Тэд цаг хугацааны явцад бага сага нэмэлт өөрчлөлт оруулах төдийгөөр явдаг. Аль нэг болохгүй асуудлыг засварлах замаар явагддаг.Үүнийг инкрементал өөрчлөлт гэж нэрлэдэг. Ийм ч учраас нийтийн захиргааны байгууллаг хэзээ ч хурдан өөрчлөгддөггүй, суурь шинэчлэл хийгддэггүй харин олон жилийн турш алгуур өөрчлөгдөх замаар явагддаг гэж зарим онолчид шүүмжилдэг.

Бодлогын шилжилт Policy shifts

Төрийн бодлогод гэнэтийн өөрчлөлтүүд нөлөөлж гэнэтийн шинэчлэлийг авчирдаг. Өөрөөр хэлбэл бодлогын үйл явц урт хугацаанд инкрементал төдий явагдаж байгаад гэнэтийн өөрчлөлтөд эргэлт ордог. Гэнэтийн өөрчлөлт нь суурь реформ хийхэд хүргэдэг. Энэхүү гэнэтийн өөрчлөлтөд хүргэх үйл явцад улс төрийн өөрчлөлт, хувьсгал, эдийн засгийн хямрал, олон нийтийн тэмцэл, олныг хамарсан осол, гамшигтай холбоотой гарч болно. Улс оронд тохиолдсон гэнэтийн гамшигт үйл явдал улс төрчдийн ба олон нийтийн анхаарлын төвд орж хамгийн тэргүүнд шийдвэрлэх асуудал болж хувирдаг.

Тэнцвэрт функцийн онол

Бодлогын хөгжилд гарч байгаа хоёр өөрчлөлт-байнгын инкрементал өөрчлөлт болон гэнэтийн өөрчлөлтийг тэнцвэрт функцийн онолоор тайлбарладаг.

Инкрементал өөрчлөлтийн үед бодлого муруй тэнцвэрт байдлаа хадгалж байдаг, харьцангуй алгуур хөгжиж байдаг.

Гэнэтийн өөрчлөлт буюу асуудал хурцдах үед шинэ хүмүүс болон шинэ үзэл хандлага, онол бий болдог. Шинэ удирдагч төрөн гардаг. Тэд бодлогын хөгжлийг түргэтгэдэг.

Бодлого хэрэгжүүлэх шинэ дэд бүтэц бий болно. Өөрөөр хэлбэл шинэ байгууллагууд байгуулагдаж шинэ арга барил, зохион байгуулалтаар ажиллаж эхэлдэг.

Хурцадмал үе шинэчлэлийг авчрах ба улмаар тэнцвэрт байдал руу шилжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл харьцангуй намжиж, инкрементал өөрчлөлт хийх замаар хөгжиж эхлэнэ. Хурцадмал үе хямралыг даван гарах үе бөгөөд эндээс шинэчлэл хийгдэж байдаг. Бодлогын шинэ тэнцвэрийг бий болгодог.

Зарим үед хурцадмал үе улс орныг хямрал руу оруулж хэдэн арван жилээр ч үргэлжүүлдэг. Суурь шинэчлэл хийж чадахгүй тохиолдолд хэсэгчилсэн өөрчлөлт, инкрементал өөрчлөлтөөр хямралыг даван гарч чаддаггүй.

Улс орны нөхцөл байдал улам хүндэрч уруудаж эхэлдэг. Хөгжлийн гацаанд орж улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан гүн хямралд орно. Үүнийг тэнцвэр бүрэн алдах гэж нэрлэнэ.

Амжилттай бодлого хийхийн тулд орчны өөрчлөлтийг байнга хүлээн авч байх хэрэгтэй. Орчны өөрчлөлтийг тусгаж байгааг бид шинэчлэл гэж нэрлэдэг. Ингэж байнгын шинэчлэгдэж байгаа бодлого хямралд орох нь бага байдаг. Байнгын шинэчлэл бодлого боловсруулагч нарын үзэл хандлагын шинэчлэл, шинэ арга барилыг байнга шаардд

No comments: